zun tsagiin hoollolt
2011-06-08,17:23
Зун цагийн хооллолт
Амттай бүхэн, тухайлбал бидний бие махбодь нартай зохицон амьдардаг. Нар жаргахад байгалийн жам ёсны бүх механизмын ажиллагааны эрч саарч, нойрсоход бэлтгэдэг. Үүнтэй холбоотойгоор нар жаргаснаас хойш идсэн хоол хүнс бие махбодийн амралтад саад болж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Гэтэл оройтсон хоолноос татгалзан өлсөөд, үмх махнаас өөр зүйл бодохгүй байж чадахгүй бол хэрхэх вэ? Ийм хуурамч сэтгэгдэл ихэвчлэн хүмүүсийг хөргөгч рүү дайрч, гарт тааралдсан болгоноо үмхлэхэд хүргэдэг. Орой өлсөж байгаа мэт санагдах нь хуурамч мэдрэмж, унтахын өмнө идсэн бүх хүнс өөх тос болон хуримтлагддаг. Өөрөө өөрийгөө ззэмдэхийг хичээ, ном унш, анхаарлаа өөр зүйлд хандуул.
Бүр хэцүү санагдаад байвал ус уу. Яагаад ч нэмэргүй болж, идмээр санагдаад байвал ид. Гэхдээ тааралдсан бүгдийг л биш шүү. Оройн хоол болгох гэж байгаа бүтээгдэхүүнийг сонгохдоо түргэн шингэхээр жишээлбэл, тараг эсвэл ногоог сонгоорой. Тослог зүйлс болон амттанаас татгалз. Ийм хүнсийг өдрийн цагт хэрэглэсэн ч тусгүй, тэр тусмаа орой бүр ч хэрэггүй.
Оройн хоолны цэснээс согтууруулах ундаа болон кофейн агуулсан шингэнийг хасаарай. Үүний сацуу үдэш та биеийн илчлэгийг шатаах эслэг хүнс тухайлбал сагамхай загас, улаан лоолийн нухаш, лууван, баклажан, манжин, алим, гүзээлзгэнэ, амтат гуа, жүрж, чангаанзыг сонгоорой. Эдгээр хүнс жин нэмэхгүй, харин ч спорттой хавсарвал жингээ түргэн хасахад тусална. Ингээд танд нар жаргаснаас хойш хэрэглэж болох хоолны зөвлөгөөг хүргэе.
Цөцгийтэй /тарагтай/ луувангийн зууш
Орц: /2 порц/ Нэг багц улаан лууван, цөцгий 2-Зх/х эсвэл тараг 1-2х/х, давс. Улаан лууванг навчнаас нь цэвэрлэн сайтар угаагаад сэврээн, нимгэн хавтгай хэрчиж таваглаад давсаар амталсан цөцгий дусааж олгоно. Өглөө, оройн хоолонд нэн тохиромжтой.
Лоолийн зууш
Орц: /2 порц/ лооль 3-4ш /200-250гр/, жижиг бөөрөнхий сонгино 1ш, давс, элсэн чихэр 1ц/х, ургамлын тос 2ц/х, перец. Гүйцэд болсон, гэхдээ хатуу лоолийг угаагаад, халбаган дээр тавьж, буцламгай усанд дүрж гаргаад хальсыг нь хурц хутгаар авч 8 хуваагаад, тавагт эгнүүлэн өрнө. Тал цагираг хэлбэртэй хэрчсэн сонгино цацаад давс, элсэн чихрээр амтлан ургамлын тосоо дусаана. Зуушаа хурц амттай болгохыг хүсвэл нимбэгний шүүсээр шүршиж болно. Мөн лоолийг хальслахгүй байж болно. Сонгиныг сармисаар орлуулж болно. Бие даасан хоол болгон олгох тохиолдолд том нүхтэй үрэгчээр үрсэн шар бяслаг цацна.